Чамайгаа би хүлээнэм

     Чамайгаа би  хүлээнэмээ

     Чанх урагшаа ширтнэмээ

     Чагнасан нүдэнд хүн бүр

     Чамтай адилхан харагднамаа

    

     Есийн тоон дээр  харанга дэлдэж

     Ертөнц  нэгэн зуунаа туулвай 

    Ахиад л хүлээлтийн гараг эргэж

    Агшин бүрээн жаран хормоор тоолвой 

 

   Янаг минь ээ, чиний-

   Ягаахан даашинз,эсвэл...

   Дэнлүү чамд минь зохидог

   Дээлийн өнгө цэнхэртмой

 

  Мөрөөдлийн гудамж чамаар зэрэглээтэж

  Мөн үү,  бишүү ? гэж зүрх цохилномоо

  Мөнгөн хонх  шиг одод жингэнэж 

  Мөсөн унжлагат тодод жинднэмээ

 

  Ариухан дүрээрээ гэнэт тодорч

  Амраг минь ээ наддаа ир 

  Мөрөөдлийн лаврин дахь сэрүүн зүүднээсээ 

  Мөнөөхөн Нямаа-дан чи одоохон  сэр.

 

Сэтгэгдэлүүд:

Ээх... сайхан шүлэг байна...
2. Эмбий | 2009-11-04 19:36:58
сэр сэр зүүдлээд байгаа дамшиг уу даа ха ха
3. Agai | 2009-11-06 14:21:22
би сая зүүдлээд сэрсэн юм, яг миний зүүд шиг ямархан эгшиг хөг вэ. Би нэг байшингын гадаа сууж байсан юм бичээл гэтэл од маань гэнэт гарч ирээд сайн уу гээд сандарсан би дэвтэрээ шидчихээд ...яг энэ зүүд шиг санагдаж байна өнгө их гоё байсан
4. эрхэм цэцэг | 2009-11-06 14:27:32
saihan shuleg bn aa
5. Гэгээн Гуниг | 2009-11-07 02:33:29
ямархан гээчийн сайхан шүлэг вэ
6. dannyamaa | 2009-11-10 16:40:55
Өвлийн эмээ-д баярлалаа.Дуу хоолой чинь сонсогдов.
7. dannyamaa | 2009-11-10 16:41:51
Эмбий дүүд баярлалаа, сэрэх минь, одоо хэ, хэ, хэ
8. dannyamaa | 2009-11-10 16:43:13
Агай минь баярлалаа, зүүд чинь мэргэн байг,Чиний шүлгүүд болон зураг тань сайхан санагдсан шүү.
9. dannyamaa | 2009-11-10 16:44:03
Эрхэм цэцэг ээ, баярлалаа, Шинэ зочинд гүнээ баярламуй хө, орж гарч байгаарай
10. dannyamaa | 2009-11-10 16:45:15
Эмэгчин Шөтгөр гэн үү, ямар мундаг нэртэй зочин бэ? Сайхан танилцлаа, орж гарч байгаарай, баярлалаа.
11. Гэгээн Гуниг | 2009-11-11 00:06:35
Нямаа ахаа манайхаар орсонд гялайлаа. Би "Намар дуусахаас өмнө" хийж дуусгана гэсэн зүйлээ дуусгасаан. Та боломж гарвал сонирхоорой http://gegeen-gunig.blog.banjig.net/post.php?post_id=293624

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.