Би энэ сарын 28-нд Унгарт болох дэлхийн яруу найрагчдын 29-р их хуралд явна, Бас тэгээд Герман, Австри, Белги, Франц орноор аялана,Сайхан ч аялал болно доо, Бодохоос л сэтгэл хөдлөөд байна. Өмнө нь би Герман, Польш, Орос гурваар л явж байсан юм, тэгэхдээ олон жилийн өмнөө...
Ирээд тэмдэглэлээ бичнэ, мэдээж, аян замын шүлгүүд төрөх байх, Сайхан бүсгүйчүүдэд зориулж шүлэг бичиж таарна. Харин одоо аян замд бичсэн хайрын шүлгүүдээсээ тавьж байна. Хайраас бусад нь юу ч биш... гэж хэн хэллээ, байз... Дээлэн дээр зангиа зүүж Дэлтэй хүлгийн дөрөө жийж Онгон талдаа дуулж явдаг намайг Орос бүсгүй минь юунд ширтнэм бэ? Амрагхан Шаганэгийн гэрэлт харцтай Азын од тохиож учрав уу, би Дөлтэй цэнхэр ийм л нүдэнд Дүрсгүй Есенин дурлаж явсан байлгүй Хавар шиг алс талын хүн би Хархан нүдэнд илүү дуртай ч Дөл ассан чиний нүдийг Хэл үггүй үнсмээр л байнам аа 1988. 10 . 23. Москва Гүйлсийн гол анхилам болоод Тоорын гол жүржийн өнгөтэй Гүнж хонгор бүсгүй чамтай Тэнд уулзсанаа хэрхэн марталтай Амраг сэтгэл хүлэг мэт хулжиж Алтанхан хормыг тосон тосон гүймүй Од мэт асч, тэгснээ унтармуй Дуу мэт эгшиглэж агшинаа гунимуй 2007. 07. 30. Өвөрмонгол.Хянган аймаг.

Сэтгэгдэлүүд:
Урьдчилаад энэ их том хуралд очоод олж омог ганзага дүүрэн байх болтугай гэж ерөөе
Дуу шиг эгшиглэж, агшнаа гунимуй...
Таны шүлгүүдийг унших бүртээ сайхан гэж дуун алдах...
Сэтгэгдэл үлдээх: