Хичнээн удаа ариусан дурлах...

Дэндүү амирлангуйн зул цэцэгт хучигджээ

Дэргэд шулагнагч аз жаргалаасаа уйднам, би

Хүсэж, мөрөөдөж, сайхан бүсгүйд дурлахсан аа

Хөврөн  ирээд харван одогч цаг хугацаа хайчив аа

 

Цэцэглэн үүсч, сэмрэн арилагч үүлэн зардасны

Цээжний гунигийг мэдрэхээ болиод уджээ, би

Сэтгэлийн минь уд мод цэцэглэхээ болихоор л тэр шүү дээ

Сэмхэнээ тольдогч аглагийн булаг минь ширгэжээ

 

Ахиад би жинхэнэ хүн байхын тулд , анд минь

Аялгууг тэнгэрээс илгээгч  Янжинлхам  бурхандаа

Хэдэн удаа залбирч шүлэгээ дуудах ёстой вэ?

Хичнээн удаа бас ариусан  дурлах тоотой вэ? 

 

Сэтгэгдэлүүд:

1. Гэгээн Гуниг | 2009-09-17 17:03:31
Ёооо, ямар гоёийн бэээээ
Үгийг урлаж найргийг бүтээдэг Даннямаагийн дэргэд үймүүлж дэггүйтдэг миний бичлэг ичмээр дамшиг даа...
энэ бас л сайхан шүлэг байнааа... хөвөлзөөд л, хөвсөлзөөд л гарлаа
3. Agai | 2009-09-17 19:21:56
uneheer goyomsog yaldam bas uneheer goyo mash goyo bayrlalaa
4. amanjinka | 2009-09-18 04:13:13
ДАН НЯМАА АХЫН БЛОГТ ОРООД ИРЭХЭЭР ГАРАМААРГҮЙ БОЛЧИХДОГ ЮМАА
5. үйтэн | 2009-09-18 14:35:57
Дэндүү амирлангуйн зул цэцэгт хучигджээ

Дэргэд шулагнагч аз жаргалаасаа уйднам, би

Хүсэж, мөрөөдөж, сайхан бүсгүйд дурлахсан аа

Хөврөн ирээд харван одогч цаг хугацаа хайчив аа


- Сайхааан
6. chimeglen | 2009-09-18 15:54:08
Дуутай сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур чболов нэг дурлахсан
Дунд голын ногооны үндэс атаархуулж
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн
...гэж Г.Мөнхцэцэг бичжээ... сайхан дурлал, сайхан бүхнийг авч ирдэг байх аа
7. chimgeeitgel | 2009-09-20 21:20:08
orj ireed uyangiin halild avtaj bn shd hehe
8. molor | 2009-09-20 23:22:02
Таны дэргэдүүр дандаа сайхан бүсгүйчүүд зөрөн өнгөрдөг байх гэж санагдаад байх юм. Эсвэл зөрж өнгөрсөн бүхний нуугдсан гоог та олж үздэг байх гэмээр ч юм уу? Тэр толинд чинь нэг нүүрээ харж үзэхсэн
9. Эмбий | 2009-09-21 10:43:51
дурлалд насны хязгаар байхгүй гэлцэх юм үнэн ч байх. Хаяа харсан сайхан хүүхэнд дурлачих гээд байх юм хэ хэ
10. Гэгээн Гуниг | 2009-09-21 14:20:48
Molor нээрээн үнэн хэлж шүү, дандаа ийм сайхан мөрт төрүүлэх увидастай бүсгүйчүүд тааралддаггүй байхаа. Та л ийм увидастай байх... Миний blog - р зочилсонд тань, уншиж бас сэтгэгдэлээ хуваалцсанд тань гялайлаа ^_^
11. Hoyr_hun | 2009-09-21 20:32:39
Ахиад би жинхэнэ хүн байхын тулд , анд минь!!!
12. dannyamaa | 2009-09-24 14:07:03
Гэгээн гунигийн дуун алдалт сэтгэл зүрхэн дундуур минь солир мэт гэгээ татуулан харвахад, урмас сэргэж , баярын солонго татав аа, Баярлалаа, гэгээн гуниг минь
13. dannyamaa | 2009-09-24 14:08:02
Бялзуухад баярлав, чиний шүлгэнд миний дуртай гэж юухэв, сайхан шүү.
14. dannyamaa | 2009-09-24 14:09:20
Агай баярлалаа, зургийг чинь хүлээж авсан ёстой гайхамшигтэй, чамд баяр хүргэе, чи ер бусын авьяастай аж. Авьяас ямагт эзнээ олдог.
15. dannyamaa | 2009-09-24 14:10:26
Аманжинка сайн уу, баярлалаа, сайхан үг сонсохоор, ариусах юмаа, үгийн ид шидэнд итгэмой
16. dannyamaa | 2009-09-24 14:10:57
Үйтэнд баярлалаа,
17. dannyamaa | 2009-09-24 14:11:33
Чимэглэн баярлалаа,
18. dannyamaa | 2009-09-24 14:12:55
Чимгээ-итгэлээ баярлалаа, Орж гарч байгаарай хө, би ч бас танайд зочиломз
19. dannyamaa | 2009-09-24 14:14:50
Молор зочиндоо тун ч их баярлав, Үг чинь онцгой их сэтгэл хөдөлгөлөө, нэг л их гоё байв, О.Дашбалбар нэгэнтээ Зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийг эргэж хардаг, Зүрх сэтгэл минь минийх биш тэднийх гэж бичсэн билээ дээ
20. Монгол Зон | 2009-09-24 14:16:01
108 udaa l gedeg shig sanaj baina, ha ha
21. dannyamaa | 2009-09-24 14:16:03
Эмбий-дээ баярлалаа,зүрх сэтгэл өтөлдөггүй болохоор, дурлал мөнх залуугаараа , тиймүү
22. dannyamaa | 2009-09-24 14:17:42
Хоёр хүн минь ,нээрэн чиг Ахиад би жинхэнэ хүн байхын тулд... Баярлалаа.
23. bolorka83 | 2009-09-24 14:27:42
gaihaltai shuu ta ,neeree moloroo egch shig nuure harj uzehsen dee ,
24. Rush | 2009-09-24 14:29:48
shuleg goy.. utga bas goy..
25. Гэгээн Гуниг | 2009-09-24 14:30:17
kkk... ^_^ Би танд баярлаад байхад даа :-)танайхаар айлчилж байнаа, сайхан шүү
26. dannyamaa | 2009-09-24 15:17:55
Ашгүй дээ, Болорка83 минь нэг үзэгдэв шүү, баярлалаа
27. dannyamaa | 2009-09-24 15:19:03
Ундак27 баярлалаа, Шинэ зочин бүрд баярламуй, үгийн сүү хөхмүй

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.