Чамайг харсан гэрэлт агшин

Чамайг харсан гэрэлт агшин

Солонгын алтан гялбаатай

Зүрхэн дунд минь инээмсэглээд

Хархан нүд чинь гэрэлтэй

            Учралын наран сэтгэлд мандсан

Цэлмэгхэн өдрөө мартахгүй ээ,

      мартагдахгүй ээ

 

Зөрөөд өнгөрсөн  чиний салхин

Намрын шаргал үнэртэй

Ягаахан хацар чинь туяараад

Үрэл мөнгөн хонхортой

            Учралын наран сэтгэлд мандсан

   Цэлмэгхэн өдрөө мартахгүй ээ,

      мартагдахгүй ээ

 

Өдөр бүхэн учирлаа ч

Үдшийн зүүдэнд болзоотой

Энхрий царай чинь үзэгдээд

Гүнзгий хайрын совинтой

           Учралын наран сэтгэлд мандсан

          Цэлмэгхэн өдрөө мартахгүй ээ,

               мартагдахгүй ээ

         Чамайг харсан гэрэлт агшинаа мартахгүй ээ.  

 

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-09-14 11:35:35
чамайг харсан гэрэлт агшин...
2. Agai | 2009-09-14 12:20:08
tiim ee uchirah albagui ter l harsan gerelt agshinaa ul martahiin gaihamshig
3. бялзуух (зочин) | 2009-09-14 12:24:48
сайхан мөч бүрийг үгийн яруугаар үлдээнэ гэдэг агуу авьяас мэдрэмж юм даа... нүдэнд харагдаж бодолд ургатал бичдэг таны шүлгүүдэд уусч уншдаг аа..
4. bataa123 | 2009-09-14 12:31:53
гэрэлт агшиныг мэдрэлгүй яасан удаа вэ гэж
гоё болжээ
5. oldoshaksli | 2009-09-14 15:51:41
чамайг харсан гэрэлт агшин...

ингэхэд та чинь 20той бил үү?
21тэй бил үү?
6. serenade | 2009-09-14 18:15:27
дуу болсон шүлэг үү...их сайхан юм байна.
7. Сэгсгэр (зочин) | 2009-09-15 16:48:46
Нямаа ах минь "Мөнхийн залуу Адам" гэдэг шиг гайхалтай зүрх сэтгэлтэй хүн шүү. Дүү нь Говь-Алтай явлаа маргааш өглөө. Ирээд танайхаар зочилъё доо. Өмнөх сэтгэгдэл дээр бичсэн сэтгэлийг тань уншлаа. Баярлалаа
8. Сэгсгэр (зочин) | 2009-09-15 16:53:13
Нямаа ах минь "Мөнхийн залуу Адам" гэдэг шиг гайхалтай зүрх сэтгэлтэй хүн шүү. Дүү нь Говь-Алтай явлаа маргааш өглөө. Ирээд танайхаар зочилъё доо. Өмнөх сэтгэгдэл дээр бичсэн сэтгэлийг тань уншлаа. Баярлалаа
9. үйтэн | 2009-09-16 13:52:56
Sonind ugsun yarilzlagiig tani unshaad uurtuu gaihsan shuu Uurteigee uyiinh met l sanaad yavj /Uul n meddeg hirnee hehe/
10. үйтэн | 2009-09-16 13:53:01
Sonind ugsun yarilzlagiig tani unshaad uurtuu gaihsan shuu Uurteigee uyiinh met l sanaad yavj /Uul n meddeg hirnee hehe/
11. dannyamaa | 2009-09-17 16:18:49
Эмбий баярлалаа
12. dannyamaa | 2009-09-17 16:19:40
Агай баярлалаа, танайд зочлоод сайхан шүлгүүдийн эгшигт уяраад орж ирээд сууж байна.
13. dannyamaa | 2009-09-17 16:21:25
Бялзуух минь, баярлалаа, сайхан үгсийн гэгээнд, үүр мэт цайж, уур мэт дэгдэж, бороо мэт орж, шороо мэт чийгтмүү
14. dannyamaa | 2009-09-17 16:23:27
Батаа 123 минь, гэрэлт агшиныг мэдрэхгүй удсан биш ээ, харин гэрэлт эгшин бүрээ анзаархгүй удахгүй юу даа, өдөр бүр л гэрэлт агшин биднийг зорьдог, харин бид зөрөөд л давхидаг байх шүү хө.
15. dannyamaa | 2009-09-17 16:24:50
Олдошаксил минь, би чинь одоо л хорь гарч яваа хүн шүү дээ, тэгээд ч нэгэнтээ би насыг минь битгий асуу Нямаа гэдэг настай гээд байхад чинь асуугаад байх юм.
16. dannyamaa | 2009-09-17 16:25:43
Серенадаа баярлалаа, нээрэн заримдаа дуулаад байдаг байх шүү...
17. dannyamaa | 2009-09-17 16:27:33
Сэгсгэр минь, сайн яваад ирээрэй, "Мөнхийн залуу Адам..." гэнэ үү, ямар гоё үг вэ? Нас явж, цас ордог болохоос, зүрх сэтгэл хэзээ хээтдэг байлаа даа, тиймүү
18. dannyamaa | 2009-09-17 16:30:52
Үйтэн баярлалаа,би чамтай үеийнх байхсан гэж мөрөөддөг шүү, ярилцлагыг уншсанд баярлалаа, би бүр л залуу болоод байгаа ш дээ.Болзоод л, догдлоод л, хайрын шүлэг бичээд л, мөрөөдөөд л...Илүү их дурлаад л... хэ, хэ, хэ.
19. amanjinka | 2009-09-18 04:14:38
АГШИН БҮР СЭТГЭЛИЙН ХӨГ
20. үйтэн | 2009-09-18 14:34:43
Болзоод л, догдлоод л, хайрын шүлэг бичээд л, мөрөөдөөд л...Илүү их дурлаад л... хэ, хэ, хэ.


- тэгвэл та бид 2 чацуу юм байнааа... Яг адилхан л амьдарч, мэдэрч, догдолж явнам
21. dannyamaa | 2009-09-18 15:45:48
Аманжинка-д баярламой, дүүгийн дотно үгэнд, дүрэлзэн асч, асч дүрэлзнэм билээ
22. Влад Дракула | 2009-09-18 15:49:32
сайхан шүлэг байна
23. chimeglen | 2009-09-18 15:58:59
сайхан шүлэг байна аа. нэг л их сайхан бүсгүй таны өмнүүр яваад байна ааа даа
24. oldoshaksli | 2009-09-21 16:40:11
ха ха
25. pinkrose | 2009-10-14 15:42:24
Сайхан бичжээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.