2009-08-18 06:29:17
Чи минь, хайрт минь
Чин шударгуу аальт минь
Хархан нүдэт, "аньс"-ан уруулт минь
Хашийн шүдээ яралзуулан инээмсэглэгч минь
Хэзээнээс тоссон үйлийн үрт минь
Хээрийн цэцэгнээс анхилхан хүзүүт минь
Заримдаа яг л эрх хүүхэд шиг
Чаргуулдан араас дагах өрөвдөлт минь
Цонхоор харуулдан зогсогч минь
Хонхоор гүйж ирэн догдлогч минь
Дандаа л гэрэлт мөрөөдлөөр
Далавчлан урагшаа тэмүүлэгч минь
Уурлахаараа улам тормолзогч минь
Уучланхан намайг гэсгээгч минь
Охин минь, хүү минь, чи минь
Од шүүрсэн азтан шүү, би чинь
Янаг минь, гэргий минь
Явах, ирэх цагийн урт зүү минь
Амьдрал, та хоёртоо хайртай шүү
Амраг минь, миний хайртай хань минь

Сэтгэгдэлүүд:
уран үг!!!
аз жаргалтай гэргий харагдаж байнаа... гоё
Сэтгэгдэл үлдээх: