2009-08-13 11:41:25
Доорхи шүлгийг яруу найрагч, зураач Агайгийн шинэ зурганд зориулан тавьж байна.
Сайхан чамтай учирсан
Саран тэргэл үдэш минь
Дурсгал болгоод өгсөн
Дурдан алчуур шиг үгтэй
Ханьсан суусан орой минь
Пансан цэнхэр өнгөтэй
Донж төгс амраг минь
Нинж хайрын аятай
Улаан бумбан уруул нь аа
Усан үзмийн дарстай
Учирлан ярих үг нь ээ
Уянгын долоон хөгтэй
Сэрүүн зүүдний тал минь
Сайхан хаврын үнэртэй
Сэтгэлийн анирт хонгор минь
Сэрэхүйн таван хөгжимтэй

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: