Хажуугаас чинь...

Хажуугаас чинь ширтэж ээ, суунам

Хараацайн даль шиг сормуус чинь дэрвэнэм

Уруулын чинь өнгө

Улаарах нь:

Удвал цэцгийн дэлбээ мэтээ

 

Үс чинь гил хар

Үг чинь мөнгөн хонх шиг жингэнэх юм

 

Гууль цаг хугацаа

Алт болон одохдоо

Гунигт аялгуу үлдээвч

Амьдра гэж дуудах юм аа

 

Хайртай шүү, та минь,

Энэ амьдралд, би

Хархан нүдний гүн цээлд

Живэхдээ дуртай шүү

 

Насыг минь бүү, асуу

Нямаа гэдэг настай, би

Дуу шиг эгшиглэнт аялгуутай

Дурлалын тоогоор зүстэй, би 

Бүсгүй минь...

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-08-10 18:28:57
уламжлалт яруу найраг шиг уншигдаад, ахиулаад уншихаар уянга нь дуурсаад....

энэ "ээ" гэх авиа бол гайхамшиг шүү. Ширтэж ээ, ирж ээ , боджээ гээ л
2. amanjinka | 2009-08-11 08:17:02
үнэхэээр гайхам сайхан хэлэх үг дуусчихсан ч юмуу?
3. hmm (зочин) | 2009-08-11 08:22:22
dajgyi l um, nasaa nuugaad l backa um uu, kkk
4. Эмбий | 2009-08-11 14:15:43
хархан нүдний гүн цээлд живээд... сайхан бичиж ээ
5. bolorka83 | 2009-08-11 14:19:56
saihan bichjee
6. Agai | 2009-08-11 17:54:53
хэээх
дурлалын тоогоорхи зүсэнд чинь өнгө нэмэхсэн хэмээн бодов
хархан нүдний гүн цээлд живэхдээ дуртай... хачин сайхан мэдрэмж байна даа
8. Юки | 2009-08-11 20:34:02
Дуу шиг эгшиглэнт аялгуутай

Дурлалын тоогоор зүстэй, би
9. dannyamaa | 2009-08-12 17:21:05
Үйтэнд баярлалаа, зөвлөгөөг авмуй
10. dannyamaa | 2009-08-12 17:23:45
Аманжинка-д баярлав, үг дуусахгүй ээ, хэ хэ хэ
11. dannyamaa | 2009-08-12 17:24:35
Эмбий дүүгийн үгэнд ихэд халамцав
12. dannyamaa | 2009-08-12 17:25:21
Болорка, танайд зочлоход сонин байсан шүү, амжилт, амжилт, амжилт
13. dannyamaa | 2009-08-12 17:26:59
Бялзуух зочиндоо ихэд баярлалаа, орж гарч байгаарай, Би танайд очсон шүү, урмын сайхан үг зууж ирдэг гэгээ цацарсан зочин байна шүү чи,
14. dannyamaa | 2009-08-12 17:28:03
Юки, эрхэм шинэ зочин минь баярлав,
15. dannyamaa | 2009-08-12 17:30:23
Агай чи надад өнгө, зүс,мөрөөдөл, урам, догдлол гээд бүгдийг л нэмдэг шүү дээ, Ойрд зурсан зургийг чинь үзмээр санагдаад байгаа шүү, чи зураг зураад байгаа юм болов уу, тийм зөн төрөөд...
16. bolorka83 | 2009-08-12 17:40:57
bayarllaa tand , tanii ene ertonst ter chigeeree uyanga bolj nadad shingedeg yum, harin bi shal oor usnii zahad guij yaba deggui ohin shde hehe
17. tagnai | 2009-08-12 21:15:28
та Даннямаа мөн юм уу?
18. Agai | 2009-08-13 05:27:50
тийм ээ удахгүй томоохон үзэсгэлэнд бэлдээд тун чиг завгүй сууна удахгүй томоохон юм дэлгэнээ, баярлалаа
19. dannyamaa | 2009-08-13 11:31:47
Тагнай зочиндоо баярлалаа, орж гарч байгаарай хө, би блогоо ингээд нэрлэчихсэн юмаа, танайд зочилж хорвоогийн сонин хачныг сонирохов, би
20. dannyamaa | 2009-08-13 11:32:50
Агай шинэ үзэсгэлэнд чинь амжилт, надад чи зураг зурж байгаагаар төсөөлөгдөөд байсан юмаа, даанч, би зөнч шүү, юм асууж ч болно, үзмэрч биш, зөнч
21. serenade | 2009-08-14 10:08:22
Дуу шиг эгшиглэнт аялгуутай

Дурлалын тоогоор зүстэй, би гэж тун сайхан хэлжээ.
22. chimeglen | 2009-08-14 10:29:27
neg l tiim saihan gegeen medremjuud...Embi namaig ene saihan gegeen ertontsod hotolson bolgoo
23. chimeglen | 2009-08-14 10:29:28
neg l tiim saihan gegeen medremjuud...Embi namaig ene saihan gegeen ertontsod hotolson bolgoo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.