Одоо чамд ул мөрийн төдий үлдсэн...

  Одоо  чамд ул мөрийн төдий үлдсэн

  Охин хонгор төрхөөр чинь

  Зүүдэндээ би урьд шөнө үзэж

  Зүрх  жигтэй  шимширдэг  байна шүү

 

  Он цаг хэнийг ч ялгалгүй

  Орчих салхиараа шилбүүрдэн цахилавч

  Сэтгэлийн минь толинд инээмсгэлэн хоцорсон 

  Сэргэлэн хонгор төрхийг чинь арчиж үл чадмуу

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-08-07 09:07:51
багын юм хоногших нь заримдаа сайхаан
байн байн бодогдох нь харин нэгэнд сайнгүй ээ
2. Sune | 2009-08-07 09:33:44
yagad ch ym hudu nutag sanagdchihla kk
3. Agai | 2009-08-09 05:09:04
тэр төрх минь хэвээр гэнэн мөрөөдөл ч янзаараа он жил улиравч .............нэг л бодол автаж орхив, нилээн удаан суулаа
4. dannyamaa | 2009-08-10 17:46:10
Чабу-д баярлалаа, тийм юм гэдэг шүү хө. Дурсамжаар амьдрах цаг хол байг гэнэм ээ.
5. molor | 2009-08-10 17:52:21
Дурсамжгүй бол наслан жаргахын буян үгүй мэт. Сайхан шүлэг бн
6. dannyamaa | 2009-08-10 17:54:04
Шинэ зочин Sune-d баярлалаа. Орж гарч байгаарай,
7. dannyamaa | 2009-08-10 18:04:04
Агай анд минь бодолд юунд автанам. Орчлон хорвоогийн сүүдэрт хэзээ ч үл хиртэх мөрөөдөл хийгээд хүн чанар ба мөн чанарт найд. Гэрэлтэй 4 мөрт илгээе, чамд,хүлээж авах ажаамуу
Өглөө эртээ
Нэг сайхан үг сонслоо
Өдөржин тэгээд л
Дотроосоо гэрэлтлээ
8. dannyamaa | 2009-08-10 18:07:09
Болор-Эрдэнийн үг болор мэт тунгалаг аж. Усны гүнээс гэрэлтэх чулуу мэт тэр үгэн дотороос өөрийгээ харна гэдэг гоёхон ажаам.Баясмуй, баярламуй,үзэсгэлэнт царайг чинь үзсэн мэт тунгалагшмуй.
9. үйтэн | 2009-08-10 18:09:04
би өчдөр бас нэг иймэрхүү төрх зүүдэллэ. Сэрээд жигтэй их давчидлаа.
10. molor | 2009-08-10 18:15:15
Дан ахын давалгаалан ирэх үгийн хүчийг гайхахын ялдамд магтан сайшаахын оргисох шидэнд бяцхан манараад л гарч явах юм даа, хэхэхэ
яасан сайхан үгээр харилцсан улсууд энэ блогт саатаа вэ? сайхан санагдлаа
12. Влад Дракула | 2009-08-10 18:26:16
Аясын тэр салхинд
Арчуулж үл чадсан түүний чинь төрх
тольт зүрхний чинь гүнд
Тунчиг сайн нуугдсаных бизээ ах минь
13. amanjinka | 2009-08-11 08:18:07
чабу агаа хуучин юм гэсэндээ голын олоод хэлчихэж айн
14. Agai | 2009-08-11 17:53:44
үгсийг тань хүлээн авлаа
үймрэх сэтгэлд наран мандав,,,баярлалаа
15. dannyamaa | 2009-08-12 17:53:34
blood moon дүүдээ баярлалаа, орж гарч байгаарай
16. dannyamaa | 2009-08-12 17:54:08
Бялзуух зочиндоо баярлав
17. Du | 2009-08-12 17:59:39
Амжилт хүсье. Сайхан шүлэг болжээ.
18. dannyamaa | 2009-08-13 11:40:04
Дү шинэ зочиндоо талархая, орж гарч байгаарай хө,Яасан сайхан ерөөл вэ?Амжлит хүсье, энэ ерөөл гайхалтай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.