2009-07-14 08:39:01
Айсуй цагийн зөн шиг
Гэрэлт хайр минь ,
Алтанхан далавчит өдрүүдийн
Уй минь
Торгомсог мөнгөн шөнийн
Цэнхэр зүүд минь
Товолзон тэлмэх он жилүүдийн
Үүд минь
Аглаг сэтгэлийн нугад эгшиглэх
Жимбүүр минь
Амраг зүрхний цэцэрлэг дэх
Вамсэмбэрүү минь
Гүнзгий зүрхний хайрандаа
Дүрэлзнэм, би
Гүн дотроосоо нэвт
Гийнэм, би
Айсуй цагийн зөн шиг
Гэрэлт хайр минь
Алтанхан далавчит өдрүүдийн
Уй минь

Сэтгэгдэлүүд:
Дүрэлзнэм, би
Гүн дотроосоо нэвт
Гийнэм, би
гооё гоооё бас дахин гооооё
Сэтгэл минь
Энгэрийн цасыг ч хайлуулан урсгах
Хайр минь
Ай гуниг минь
Дунд сарын сүүлчээр буцахыг нь санаад гэнэтхэн гуниглав би
Дээлний чинь хормой өвс шүргэн ирэхэд булиглав хүрэн зүрх минь
Дэргэд минь үүрд байхгүйг чинь бодохоор зогсчихвуу яав зүрх минь чимээ алга,,,,
дуулан ирэх шувуудын жиргээнд үг дайв би
дунд сарын сүүлийн гунйглалд адилхан автнам би
дээлийн энгэрт амьсгал унагаж чадахгүй дээ гунигтай
дэргэд чинь л хүрэхийн тулд орчлонг туулнам би
Сэтгэгдэл үлдээх: