Орчлонгийн нэгэн гоо үдшийг

Эргэн тойрон хөх уулс ургана

Эгшиглэнт Шаргалзуутын гол урсана

Оддын доор чи бидэн хоёр

Орчлонгийн нэгэн гоо үдшийг манцуйлна

Учирсан өдрүүд минь даанч хором

Үйл заяа минь дэндүү харам

Чимээгүй сарыг ширтэнхэн байж

Чи минь наддаа тнгэж хэлнэ

Үгүй дээ, хонгор минь юу яринав?

Үүрд болоод агшин гэж бий юү?

Үүгээр л бид алив бүхнээ хэмжих үү?

Алаг нүднийхээ нулимсыг арчдаа, хонгор минь

Аз жаргалаан бид хугацаагаар хэмжихгүй

Алслан холдлоо ч хоёр биенээ мартахгүй

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-07-06 09:33:21
Та яагаад шүлэг хэлбэртэй бичкүү байна.
2. Орнелла | 2009-07-06 09:46:19
Үүрд болоод эгшин
Үгээр үл илэрхийлэгдмүй.
3. Цасны чимээ | 2009-07-06 09:55:09
аугаа их агуулгаа гэж............
4. Agai | 2009-07-06 13:38:02
шүлэг төрүүлдэг тэр агшинг тэр бүсгүй зээлдэж аваад явсан болтой, гэхдээ эргээд л ирнэ дээ эрхэмсэг гоо мөртүүд
5. serenade | 2009-07-06 15:08:02
орчлонгийн нэгэн гоо үдшийн
онцгой сайхан мөртүүд байна.
6. amanjinka | 2009-07-06 22:04:54
СЭТГЭЛ ГЭДЭГ НАНДИН ЭРДЭНЭ ЮМУУ ДАА
7. bataa123 | 2009-07-07 11:27:36
сэтгэл буруугүй гэдгийг бурхан мэддэг болов уу гэж
8. Жиргээ | 2009-07-07 11:31:16
shuleg, uguullegiin xolimog xuurga uu..kkk
9. oldoshaksli | 2009-07-09 16:49:11
shulegiig ingej bichij syrmaar yum.
Humuus.
10. bolorka83 | 2009-07-09 17:03:57
setgel tsoojgui sab bas eroolgui hangal ch yumu
11. Namara | 2009-07-09 17:44:27
Гоё мөртүүд байна.
12. Agai | 2009-07-13 05:08:14
гунигтай болохоор орж ирэхгүй удна уу, үгүйлэж байна ялдам мөртүүдийг
13. dannyamaa | 2009-07-14 08:31:07
Харин тиймээ, Зоригт 8 -аа заримдаа үргэлжилсэн үгээр гарчих юм байна шүү дээ, сая хэд хоног хөдөө яваад ирлээ
14. dannyamaa | 2009-07-14 08:31:41
Усны хувилгаан баярлалаа, сайхан наадсан уу
15. dannyamaa | 2009-07-14 08:32:02
Цасны чимээ баярлалаа,
16. dannyamaa | 2009-07-14 08:32:58
Агай минь би ч бас чамайг санаж яваад илээ, хөдөө яваадаа хө, тэгээд араас нь наадам залгаад, блогоо бүр саначихлаа гэм
17. dannyamaa | 2009-07-14 08:33:48
Серенеда баярлалаа, чиний нэрийг бичихлээр, үзэсгэлэнгт үдэш буух юм, яагаад тэгдэг юм бүү мэд
18. dannyamaa | 2009-07-14 08:34:37
Аманжинка баярлалаа, сэтгэлийнхээ чимээг чагнахаар л ертөнц араншин танигдмуй
19. dannyamaa | 2009-07-14 08:35:03
Батаа 123 аа үнэхээр сэтгэл хэзээ ч буруугүй болой
20. dannyamaa | 2009-07-14 08:35:40
Жиргээ баярлалаа, орж гарч яваарай хө, би шинэ зочинд дуртай шүү
21. dannyamaa | 2009-07-14 08:36:52
Олдошаксил баярлалаа, урмаар тэтгэгдгмүй, уянгын аяст автагдмуй
22. dannyamaa | 2009-07-14 08:37:32
Болорка 83 аа сайхан наадсан уу, баярлалаа,
23. dannyamaa | 2009-07-14 08:38:08
Намара баярлалаа, Чи зочилж байгаарай хө,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.