"Зүрх минь бамбарлан асч..." цааш унших »
Цагаан хад
"Зүрх минь бамбарлан асч..." цааш унших »
"Амрагийн цэцэрлэгт..." цааш унших »
"Омгорхол" цааш унших »
"Бүсгүй чи..." цааш унших »
Үнс, чи минь намайгаа
Үнс
Чий ягаан уруулын минь
Жимсийг амтал
Ичингүйрч ягаарсан хацрыг минь
Ил,
Үнс, чи минь намайгаа
Үнс
Мэлмийн сормуус минь
Миний илд шүү,
ӨӨр бүсгүйгээс чамайг хамгаалах
Юлд шүү
Амраг минь намайгаа үнс
Чинийхээ уруулын хээг би
Хэнээр ч арчуулахгүй ээ
Үнссэн зай болгоныг тань
Өөрт чинь хадгалж
Бүсгүй хэвээр
Бүрэг хэвээр үлдэнээ, би
Үнсүүлэхийн хүслэндээ гэрэлтэж
Үлэмжийн гоо төгөлдөр байна, би
Намайгаа үнс,
Насан туршаа хайрлан үнс,
Чухамдаа чамд үнсүүлэхийн тулд
Зуу наслах ч багадана, амраг минь
Үнс, чи минь намайгаа
Үнс ээ.
"Баяр жаргалаа би хаанаас..." цааш унших »
"Мэлмий хэзээ ч худлаа хэлдэггүй..." цааш унших »
© Цагаан хад
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
