2009-06-24 08:59:36
Гол усны мөнгөн долгис-
Гоо бие торгомсог
Сүрчиг үү,
Сүмэн өвс үү
Шүүрс алдтал
Чи минь анхилнам
"Цэнхэр өнгөний дууль" цааш унших »
"Цэнхэр өнгөний дууль" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Хунгийн даль шиг
Гэрэлт дэнлүү
Наана нь:
Шанаагаа тулсан чиний
Үзэсгэлэнт царай
Цаана нь :
Ханан дээр сүүдэр чинь
Харанхуй...
Урдаас чинь ширтэж суухдаа
Уйд автнам, би
Учирсан минь аз ч гэлээ
Уйлахын мөнгөн нулимстай л
Тэнгисийн гүн шиг
Юутай нам гүм бэ?
Тэнгэр минь надад хүч хайрлаач
Аниргүйг бушуухан нураая, би
Алив, хонгор минь
Дарс амтагсман уруулаа
Аз жаргалыг шимж
Гунигтайхан согтоё, би
Шанаагаа тулсан чиний
Үзэсгэлэнт царай-
Шармалдсан
Эртний Италын
Гүнж хөрөг шигээ...
Наана нь :
Хунгийн даль шиг гэрэлт дэнлүү
Цаана нь :
Ханан дээрхи сүүдэр чинь харанхуй
© Цагаан хад
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог